Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-01-2018, 01:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалтад урьж байна

 

"ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ҮҮСЭХ ҮҮРГИЙН ХАРИЛЦАА: ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

ОРОЛЦОГЧИД

Бүх шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгчид

 

ХУГАЦАА, ГАЗАР

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 09:00-17:30 цагийн хооронд, 31-ний өдөр 09:00-12:30 цагийн хооронд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 102 тоот сургалтын танхимд болно.

 

СУРГАГЧ БАГШ

 

Масанобу Като, Нагояa Гакуин их сургууль

 

Профессор Масанобу Като нь Япон улсын Иргэний эрх зүйн тэргүүлэх эрдэмтэдийн нэг бөгөөд Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн сэдвээр хийсэн судалгаа, бүтээлээрээ онцгой алдаршсан нэгэн юм. Профессор Като Токиогийн их сургуулийн хуулийн факультетыг 1969 онд дүүргэснээсээ хойш Токиогийн их сургуульд туслах багш, Нагоя их сургууль, София их сургууль, Нагоя гакуин их сургуульд профессор, Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Лондонгийн их сургуульд зочин судлаач, Колумбын их сургууль, Бээжингийн их сургууль, Хавайн их сургууль, Вашингтоны их сургуульд зочин профессороор ажиллажээ. Мөн тэрбээр Санхүүгийн түрээс, Факторингийн талаарх UNIDROIT-ын олон улсын гэрээг боловсруулахад Япон улсын засгийн газрыг төлөөлөн оролцож байжээ.

СЭДЭВ, ХУВААРЬ

Өдөр I 2018 оны 1 сарын 30, Мягмар гариг

Цаг

Сэдэв

Багш

09:00-09:10

Нээлт, Танилцуулга

09:10-10:40

(2 цаг)

Үндэслэлгүйгээр хөрөнгөжcөнөөс үүрэг үүсэх үндэслэл

Масанобу Като,

Нагояa Гакуин их сургуулийн профессор

10:40-

11:00

Цайны завсарлага

11:00-12:30

(2 цаг)

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үр дагавар

Масанобу Като,

Нагояa Гакуин их сургуулийн профессор

12:30

13:30

Үдийн завсарлага

13:30

15:00

(2 цаг)

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг буцаахаар шаардах эрх

Масанобу Като,

Нагояa Гакуин их сургуулийн профессор

16:00-

16:30

Цайны завсарлага

16:30

17:00

(2 цаг)

Бусдын өрийг төлөх

Масанобу Като,

Нагояa Гакуин их сургуулийн профессор

17:00

17:30

Асуулт, хариулт

Өдөр II 2018 оны 1 сарын 31, Лхагва гариг

Цаг

Сэдэв

Багш

09:00-10:30

(2 цаг)

Хууль бус үйлдлээс үүссэн ашиг

Масанобу Като,

Нагояa Гакуин их сургуулийн профессор

10:30-

10:50

Цайны завсарлага

11:50-12:20

(2 цаг)

Бусдын өрийг төлөх болон хууль бус үйлдлээс үүссэн ашгийн үр дагавар болон эрхийн хамаарал

Масанобу Като,

Нагояa Гакуин их сургуулийн профессор

12:20

12:30

Асуулт, хариулт, хаалт

Бүртгэл: Сургалтад оролцох сонирхолтой шүүгчид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэг бөглөж, judtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. (мэдүүлэг татах)

Сургалтын агуулга, цаг (сэдвийн дараалал зэрэг)-д бага зэрэг өөрчлөлт орох магадлалтайг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Д.Дэлгэрсүрэн (51-267697, 99035188) лавлана уу

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 947  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031