Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-02-2018, 10:02   Ангилал: Мэдээлэл  

"Хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцаа: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" сэдэвт сургалт амжилттай боллоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Монголын эрх зүй, эдийн засгийн холбоо”-той хамтран "Хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцаа:Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” сэдэвт сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгууллаа.

 

Тус сургалтад иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 35 шүүгч, 5 эдийн засагч оролцсон бөгөөд Япон улсын Нагояа Гакуин их сургуулийн профессор Масанобу Като уригдан ирж, сургалтыг удирдан явуулсан юм.

 

Сургалт үндэслэлгүйгээр, хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэх үндэслэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үр дагавар, бусдын өрийг төлөх болон хууль бус үйлдлээс үүссэн ашгийн үр дагавар, эрхийн хамаарал зэрэг хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцааны хууль хэрэглээний талаарх нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд явагдсан бөгөөд шүүгчдэд эдгээр мэдлэгийг богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу олгосноороо онцлогтой болсон юм.

Сургалтад оролцсон шүүгчид цаг үеэ олсон оновчтой сургалт болсон хэмээн өндрөөр үнэлсэн болно.


 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн shez   Үзсэн: 887  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031