Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-02-2018, 10:44   Ангилал: Мэдээлэл  

Захиргааны эрх зүйн сонгон судлах сургалтын хөтөлбөр боловсруулах болон сургалтад багшлах багшийн сонгон шалгаруулна.

Улаанбаатар хот                                                                                     2018.02.02

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг сонгон судлах шинэ хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Захиргааны эрх зүйн тодорхой сэдвүүдээр сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтыг удирдан явуулах сургагч багш, шүүгчдийг шалгаруулах тул эрхэм шүүгч, багш нарыг оролцохыг урьж байна.

Захиргааны эрх зүйн сонгон судлах сургалтын хөтөлбөр нь дараах бие даасан сэдвүүдийн дагуу байна. Үүнд:

Сэдвийн нэр

Сэдвийн тоо

Сэдвийн багтаамж (Академик цаг)

Танхимын цаг

(Лекц)

Бие даалтын цаг (хэлэлцүүлэг-сименар)

Нийт

1

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны эрх зүйн зохицуулалт ба шүүхийн практик

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

2

Захиргааны гэрээ ба шүүхийн практик

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

3

Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчийн эрх зүйн байдал;

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

4

Захиргааны хэргийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах журам

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

5

Төрийн алба маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал;

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

6

Татвар, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

7

Газрын маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

8

Шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй, шүүхийн загвар шийдвэр

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

9

Давж заалдах болон хяналтын шатнаас хэргийг анхан шатанд буцааж буй үндэслэл шалтгаан

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА

Хөтөлбөрийн агуулгад тавих үндсэн шаардлага

§ Хөтөлбөрт тусгасан сэдвийн агуулга тус бүрийн задалж, дэлгэрүүлсэн байна.

§Хөтөлбөрийн дэд сэдэв болон агуулгад холбогдох эх сурвалжийг суралцагч ашиглан суралцах, сургагч багш сургалт явуулах бололцоог бүрэн хангасан байна.

§Жишээ, кэйс, шүүхийн шийдвэрт тулгуурласан хяналтын асуулттай байна.

§ Мэдлэг олгохын зэрэгцээ хууль тайлбарлан хэрэглэх арга зүйд хөтөлсөн, чиглүүлсэн байна.

§ Зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.

Хөтөлбөрийн хэмжээ:

§ Нийт 10-с доошгүй нүүр байна.

Хөтөлбөрийн формат:

§ Үсгийн хэмжээ 12, фонтны хэлбэр "Аrial”, мөр хоорондын зай "1.15”, үг, үсгийн болон найруулгын алдаагүй, холбогдох ишлэл зүүлтийг багтаасан байна.

§ Мөр хоорондын зай бүх хуудсуудын хувьд нэгэн жигд байх, хөтөлбөрийн нэр, дэд сэдвүүдийн гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар хийгдсэн байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ, СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ СУРГАГЧ БАГШИД ТАВИХ ШААРДЛАГА:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй шүүгч, судлаач нь тухайн сонгосон захиргааны эрх зүйн сэдвээр дагнан мэргэшсэн болон мэргэших сонирхолтой дараах шаардлагыг хангасан байна.

§Хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;

§Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;

§ Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвар, хүсэлтэй байх.

Бүрдүүлэх материал:

§Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

§Сургалтын хөтөлбөрийн агуулга (сэдвийн задаргаа, товч агуулга, эх сурвалж);

§Судалгаа, шинжилгээний туршлагыг харуулах товч тодорхойлолт;

Хөтөлбөрийг ирүүлэх хугацаа:2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл

Төсөвт өртөг: Зохих шаардлага хангасан сургалтын хөтөлбөрт урамшуулал олгоно.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн шүүгч багш болон баг өргөдөл болон бусад материалыг битүүмжлэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү. Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Д.Дэлгэрсүрэн-с /цахим хаяг: delgersuren@judcouncil.mn, утас: 51-267697, 99035188/ лавлана уу. Сургалтын хөтөлбөрийн жишээ загварыг энд дарж татаж авна уу.

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 629  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031