Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-02-2018, 07:56   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн бүлгийн сургалтад урьж байна


     Шүүгч шийдвэрлэсэн хэрэг, маргааны хүрээнд судалгаа, дүгнэлт хийх болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэх талаар санал дэвшүүлэх, өөрийн мэргэшсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, багаар хамтран судалгаа хийх, судалгаагаа танилцуулах, хэлэлцүүлэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх.

СУРГАЛТАД ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

Сургалтад эрх зүйн дүн шинжилгээ болон кейс анализ хийх арга зүйд суралцаж, мэргэшсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичих сонирхолтой анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцох боломжтой.

Жич: Өмнө нь "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”, "Шүүгчийн бүлгийн сургалт”-д хамрагдаж байгаагүй бол давуу тал болно.

СУРГАЛТАД ОРОЛЦСОНООР СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС

Сургалтад оролцсоноор шүүгч дараах мэдлэг, ур чадварт суралцана:

· Эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүйн онол, практикийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх;

· Сонгосон сэдэв, чиглэлээр судалгааны өгүүлэл, нийтлэл бичин мэргэжлийн сэтгүүлд нийтлэх, үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх үр нөлөөтэй аргад (толилуулга бэлтгэх, илтгэх) суралцах;

· Бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцах;

· Хууль зүйн шинжлэх ухааны ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн эх сурвалжийн лавлагаа гаргах.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БА СЭДЭВ

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн төрөлжсөн номын санд түшиглэн 5 ээлжээр сард 1 удаа буюу 3, 4, 5, 6, 9 дүгээр саруудад зохион байгуулна. Шүүгчийн бүлгийн сургалтын нэг ээлжинд 4 шүүгч нийтдээ 20 шүүгч хамрагдах бөгөөд сургалт ажлын 5 өдөр үргэлжилнэ.

СЭДВИЙН НЭР

Давтамж

1

Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2 удаа

2

Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

2 удаа

3

Захиргааны хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

1 удаа

 

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ:

1. Сургалтад оролцохыг хүсэгчдийн эссэг дурдсан хугацаанд хүлээн авч, шалгуур хангаж байгаа оролцогчдыг судлах сэдвээр нь бүлэг болгоно. Нэг бүлэг 4 оролцогчоос бүрдэнэ;

2. Сонгогдсон оролцогчдын нэрсийг, сургалт явагдах хугацаа, холбогдох бусад мэдээллийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нэгдсэн байдлаар мэдээлнэ;

3. Сургалтад оролцогчдын сонгон судалж байгаа сэдвийн дагуу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид арга зүйн удирдлагаар хангаж ажиллана;

4. Сургалтад оролцогчид сургалтын үеэр тухайн чиглэлийн мэргэшсэн багш, судлаач нарыг урьж оролцуулан, хэлэлцүүлгийг зохион байгуулна;

5. Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчид судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлнэ.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Сургалтад оролцохыг хүсэгчид нь өөрсдийн судлах сэдэв, зорилго, хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн товч 300 үгтэй эссег бичиж ирүүлнэ. Эссэг бичих үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.15 – аар бичиж, төгсгөлд нь өөрийн овог, нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаяг, хэддүгээр саруудад сургалтад хамрагдах боломжтой байгаагаа бичсэн байна.

Эссэг 2018 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг дуусталх хугацаанд judtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн албан томилолт болон замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Д.Дэлгэрсүрэн (утас: 51-267697, 99035188) –ээс лавлана уу.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН



Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 722  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728