Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-02-2018, 06:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ширээний компьютер нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ШЕЗ/201801001

Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ширээний компьютер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Ажлын Алба Төрийн сангийн 100900005001 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

1

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 он тус бүрийн борлуулалтын хэмжээ 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000 / нэг зуун сая/ төгрөгөөс багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, тайлбар тодруулга, аудиторын дүгнэлтийн хамт /2016, 2017 он/

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд 80,000,000 /наян сая/ төгрөгөөс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. /2016, 2017 он/

Тендерийн хамт 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 20 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо, Хувьсгалын зам-22, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр-

106 тоот, Утас: 70008031, 99027803

 

 

 

AN INVITATION FOR BID

February 09th, 2018

Name of the Project: To supply desktop computer to first instant and appellate courts

IFB No: SHEZ/201801001

 

The Judicial General Council now invites you to supply desktop computer to first instant and appellate courts and competent bidders are invited to submit sealed bids.

Submission of the document shall be in written form/or additional document/ and in order to participate in the bid, parties shall deposit a non-refundable fee of 50,000 /fifty thousand/ MNT or in an equivalent amount in a free convertible currencies. The payment shall be transferred to the State Fund Bank account number 100900005001 of the Judicial General Council of Mongolia. Bids shall be valid for 45 days from the date of its opening.

Bidders must meet the following financial and experience requirements.

Herein:

· Sales volume: Each of year 2016 and 2017, sales volume has to be no less than of 100,000,000 /one hundred million/ MNT.

· Hedge funds and available credit amount: 100,000,000 /one hundred million/ MNT.

· Submission of audited financial statements of annual figures: The last 2 years with audited financial statements and explanatory notes have to be certified to the auditor /2016, 2017/

· The average cost of similar work undertaken over the last two years: In any year in the last 2 years, has to have performed in the amount of no less than 80,000,000 /eighty million/ MNT in similar work. /2016 and 2017/

 

With the submission, include 2,100,000 /two million one hundred thousand/ MNT with the equivalent to the value of the tender guarantee.

Bidders must submit their documents prior to the date of 09 AM, March 12th, 2018 and opening will be held on 09:20 AM, March 12th, 2018 with the presence of the participants wishing to be involved.

Whether foreign persons who has the right to submit a bid or not: Foreign persons has the right to submit a bid.

The Mongolian origin of goods shall be given priority.

 

Interested parties can obtain the bidding documents and other information from the following address.

Address: Room number #106, the Judicial General Council Building of Mongolia, Tsasganii ovoo, 5th Khoroo, Chingiltei district, Ulaanbaatar 211238, Mongolia. Phone: 7000803199027803


 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 312  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728