Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-02-2018, 03:50   Ангилал: Мэдээлэл  

Ё:Чанцалдаарий: Шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж

Ё:Чанцалдаарий: Шүүхэд хандсан маань зөв шийдвэр байж

      Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн иргэн Ё.Чанцалдаарий Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа дахин томилогджээ. Түүнтэй ярилцлаа.


-Таныг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн бэ?


      - Би ХААИС-ийн Агро экологи бизнесийн сургуульд бохирын үйлчлэгчээр 2017 оны хоёрдугаар сарын 10-нд ажилд орсон юм. Түүнээс хойш ажилдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, хариуцлагатай ажилласан. Гэтэл 2017 оны аравдугаар сарын 8-нд цомхотгол нэрийн дор ажлаас халчихсан. Гэр бүлийн хүн маань төсвийн байгууллагад ажилладаг. Бид хоёр хоёулаа цалингийн зээлтэй. Ажлаас халчихаар цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Бас ямар ч шалтгаангүй ажлаас халагдсандаа гомдолтой байлаа. Тэгтэл ойрын хүмүүс маань шүүхэд хандахыг зөвлөснөөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.


-Шүүхэд хандахдаа итгэлтэй байв уу?


      - Би өмнө нь шүүхийн хаалгыг татаж үзээгүй. Тэр байгууллагын талаар төсөөлөл ч үгүй байсан. Одоо бодоход шүүхэд хандсан маань хамгийн зөв шийдвэр байж.


-Шүүх танд хэрхэн үйлчилсэн бэ?


      - Гомдлоо өгөх гээд шүүхэд очиход байрных нь өнгө үзэмж, төрх, ажилтнуудынх нь зан харилцаа надад маш их эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Үүднээс нь эхлээд мэдэхгүй зүйлээ асуухад шүүхийн цагдаа нар болон хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс нь уриалгахан хүлээн авч надад халуун дулаан таатай сэтгэгдэл төрүүлсэн. Тухайлбал, мэдээлэл лавлагааны ажилтан Г.Батболд гэх залуу миний бичиг баримтыг хүлээн авч хэрэг хуваарилсан тасалбар хуудас олгосон. Асуусан бүхэнд минь түүртэлгүй, төвөгшөөлгүй хариулж байсан нь шүүхэд итгэх итгэл төрүүлж байлаа.


-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?


      -Би ажилд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Шүүх хуралдаан 2017 оны 12 дугаар сард болж намайг ажилд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гаргасан. Миний гомдлыг хүлээн авч чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдэж өгсөнд маш их талархаж байна. Ажилдаа дахин томилогдсон учраас цалингийн зээлээ төлөх боломж бүрдлээ.

 

 

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар

 



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 646  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031