Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-02-2018, 10:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх хуульчдын анхааралд

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тушаалаар Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын "ШАЛГАЛТ”-ыг зарласан.

     Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын алба Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад бүртгүүлэх хуульчдад Шүүгчийн сонгон шалгаруулалтын журам шинээр батлагдсантай холбогдуулан бүртгэл, бүрдүүлэх баримт бичгийн талаар танилцуулга хийнэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад оролцох хүсэлтэй хуульчид 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутад Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоотод хүрэлцэн ирж, мэдээлэл авна уу.

     Та урьдчилан Монгол Улсын үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам", Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах журам"-тай танилцана уу!

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.02.20


Нийтэлсэн bagana   Үзсэн: 3 327  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031