Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2018, 10:05   Ангилал: Мэдээлэл  

“Шүүхийн байгууллагын стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт үнэлгээ” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Шүүхийн байгууллагын стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт үнэлгээ” сэдэвт сургалт өнөөдөр (2018.02.26) эхэллээ. 


       Энэ жилийн сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 25 тамгын газрын дарга нар оролцож буй. Мөн нийслэл дэх анхан шатны шүүхийн тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, зохион байгуулагч нар оролцож байна.

      Сургалтад оролцогчид байгууллагын менежментийн хөгжлийн чиг хандлага, түүний практик хэрэглээ, байгууллагын стратеги, төлөвлөлт боловсруулах үйл явц, аргачлал, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн үнэлгээнд тулгуурлан сайжруулах арга зам, үйлчлүүлэгчээ мэдэрч, ойлгож, үйлчлэх арга барил, үнэт зүйлээр байгууллагыг удирдах нь, ажлын байрны зохион байгуулалт, менторинг /халамжлан хөгжүүлэхүй/ зэрэг агуулгаар 24 цагийн танхимын сургалтад хамрагдаж, төрийн удирдлагаар мэргэшин суралцах юм.

Тус сургалт энэ сарын 28-ныг хүртэл гурван өдөр үргэлжилнэ.


 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 873  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930