Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-02-2018, 06:17   Ангилал: Мэдээлэл  

Иргэний эрх зүйн сургагч багш нарын 2018 оны сургалт боллоо


       Иргэний эрх зүйн сургалтын сургагч багш нарын сургалт 2018 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” хамтран жил бүр тус сургалтыг зохион байгуулдаг юм.

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалт нээж үг хэлсэн. Тэрбээр 2018 онд гадаад, дотоодын багш, судлаач, профессоруудыг урьж сургалт зохион байгуулах судалгаа хийх, туршлага солилцох, шаардлагатай ном сэтгүүлээр сургагч багш нарыг хангах боломжтойг байгааг дурдаад сургагч багш нар гарын авлагыг боловсруулахдаа шүүхийн практикт тулгарч байгаа асуудлуудыг гарын авлагад орох тохиолдлуудад хөндөж, үндэслэлтэй, жишиг болохуйц шийдлийг гаргахыг хүслээ.

        Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа нар удирдан явуулсан уг сургалтад 15 сургагч багш, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн мэргэжилтэн Ц.Мөнх-Од оролцлоо.

 

          Энэхүү сургалтаар иргэний эрх зүйн сургагч багш нар "Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдвийн хүрээнд сургалтын хөтөлбөр, гарын авлагын төслийг боловсруулсан юм.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 1 112  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930