Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2014, 15:17   Ангилал: Мэдээлэл  

ТОМИЛОГДСОН ШҮҮГЧДЭД ҮНЭМЛЭХИЙГ НЬ ГАРДУУЛЛАА

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 74 тоот зарлиг буулгаж нэр бүхий 12 шүүгч, ерөнхий шүүгчийг албан тушаалд томилсон билээ. Эдгээр томилогдсон шүүгч, ерөнхий шүүгч нарт өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигийг сонсгож, шүүгчийн үнэмлэхийг нь гардуулах ёслол боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, шинээр томилогдсон шүүгч, ерөнхий шүүгч нарт шударга ёсыг бэхжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг нэр төртэй хийхийг хүслээ.

     Ж.Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Г.Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Л.Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, П.Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгчээр томилжээ.

      Харин Б.Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр, П.Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр, Н.Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Т. Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчБ.Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл

 

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 2 936  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031