Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-02-2018, 07:25   Ангилал: Мэдээлэл  

Говьсүмбэр аймагт эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6. 3x4 зураг 3 ширхэг

Өргөдөл авах хугацаа:

2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 16-ны өдрийн 08.30-17.30 цаг хүртэл

Өргөдөл авах газар:

1.Улаанбаатар хотод- Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 202 -т өрөөнд 2018 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 16-ны өдрийн дотор референт Р.Ичинхорлоо

Холбоо барих утас: 70007028, 99900498

2.Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны №303 тоот өрөө Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувд нарт тус тус авчирч өгнө үү.

Холбоо барих утас: 70543129, 99011531

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Нийтэлсэн bagana   Үзсэн: 568  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930