Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-03-2018, 03:44   Ангилал: Мэдээлэл  

Сэлэнгэ аймгийн Мандал суманд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай


Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6. 3x4 зураг 3 ширхэг

Өргөдөл авах хугацаа:

2018 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 16-ны өдрийн 08.30-17.30 цаг хүртэл

Өргөдөл авах газар:

1.Улаанбаатар хотод- Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 202 -т өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор референт Р.Ичинхорлоо

Холбоо барих утас: 70007028, 99900498

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын байрны №101 тоот өрөө Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал нарт тус тус авчирч өгнө үү.

Холбоо барих утас:70367659 ,90990110

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 420  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930