Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-03-2018, 05:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгов


        Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх иргэн А.Эрдэнэбилэг, Ш.Энхжин, Ж.Амгалан нарын гомдлыг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцэж, шийдвэр гаргажээ.


       Ш.Энхжин, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар нь Шүүхийн ёс зүйн хороо болон Улсын мөрдөн байцаах газрын тусгай субъектийн хэлтэст санаатай хууль зөрчсөн зөрчлийн хэрэгт холбогдсон юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан зөрчилд холбогдогч нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасанчлан шүүгчийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэжээ.


       Харин Ш.Энхжин, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дээрх зөрчилд холбогдсон байх бөгөөд тэдэнд холбогдох зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дууссан аж. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, Ш.Энхжин нарт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэжээ.

 

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС

БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 609  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930