Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2018, 06:03   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутагт ажиллаж байна


     

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутаг дахь шүүхүүдэд ажиллаж, 2017 оны ажлын тайланг танилцуулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дундговь, Өмнөговь, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхүүдэд өнөөдрөөс энэ сарын 19-нийг хүртэлх хугацаанд ажиллана.

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхүүдэд ажиллаж байна. Говь-Алтай, Завхан, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Хөвсгөл аймаг дахь шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун ажиллаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг танилцуулж байна.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг орон нутаг дахь шүүхүүдэд танилцуулах ажлын хэсгийн нэгдүгээр ээлжийн томилолт гуравдугаар сарын 19-нд дуусна. Харин ажлын хэсгийн хоёрдугаар ээлж гуравдугаар сарын 26-аас орон нутгийн бусад шүүхүүдэд ажиллана.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 737  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930