Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-04-2018, 07:27   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Дорноговь аймаг дахь шүүхүүдэд ажиллав


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллалаа.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга  Дорноговь аймаг дахь шүүхүүдэд ажиллав 

Тэрбээр тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа, шүүхийн шүүгч, ажилчидтай уулзалт хийж Монгол Улсын шүүхийн 2017 оны тайлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2018 оны бодлого,зорилтыг танилцуулав. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга  Дорноговь аймаг дахь шүүхүүдэд ажиллав 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзсан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Гурван жилийн өмнө ирж байсантай харьцуулан харахад энэ 3 жилийн богино хугацаанд шүүхийн нүүр царай, шүүгч нарын ажиллах нөхцөл, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүхийн захиргааны менежмент их өөрчлөгдсөнд сэтгэл хангалуун байна. Энэ хугацаанд олон зүйлийг шинээр санаачилж, хийж хэрэгжүүлсэн нь харагдаж байна" гэж онцолсон юм. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга  Дорноговь аймаг дахь шүүхүүдэд ажиллав 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ажлын хэсэгт Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, референт Ч.Мөнхбат, судлаач Д.Аюуш нарын албаны хүмүүс ирж ажилласан ба шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй 50 иргэнээс санал асуулга авч, иргэдийн санал сэтгэгдлийг сонсож ажиллалаа. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга  Дорноговь аймаг дахь шүүхүүдэд ажиллав
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 526  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31