Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2018, 02:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа.


Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны зорилго зорилтуудыг тус шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцууллаа. Мөн шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөлтэй танилцлаа.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Ганбаатар тус шүүхийн 2017 оны тайлангаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэгт танилцуулж улмаар шүүгч захиргааны ажилтнууд өөрийн шүүхэд тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсэгт санал дэвшүүлэн харилцан ярилцав. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Танай шүүх шүүхийн байгууллагын өмнө тавигдсан зорилго зорилтыг сайн хангаж ажиллаж байгаа юм байна. Ялангуяа шүүх шүүгчдийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлыг хангаж төлөвшүүлэх дээшлүүлэхэд сайн зүйлүүд их хийжээ. Хойшдоо ололтыг бататгаж иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээг улам сайн хангаж ажиллахыг хүсье" гэснээр уулзалт өндөрлөлөө.

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 162  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30