Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2018, 07:54   Ангилал: Мэдээлэл  

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг өнөөдөр (2018.04.16) хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

 

Азийн сан Хууль сахиулах их сургуультай хамтран "Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтыг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж байгааг ноён Марк Кэйниг танилцуулав. Уг төслийн хүрээнд шүүгчдийг сургагч багшаар бэлтгэх, шүүгчдэд зориулсан сургалт явуулахад хамтран ажиллах санал тавилаа. Мөн төслийн хүрээнд хөндлөнгийн судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж, хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан олон улсын байгууллагуудтай хамтран шүүгчдэд сургалт зохион байгуулдаг туршлагатайг танилцуулж, сургалтын хөтөлбөрт санал, зөвлөмж өгөх боломжтой гэдгийг хэллээ. Мөн шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш үр дүнд хөндлөнгийн, хараат бус мэргэжлийн экспертээр судлуулж, үнэлгээ хийлгэх санал тавьсан юм.

 

Талууд сургалт зохион байгуулах, судалгаа хийхэд хамтран ажиллахаар тохиролцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг төсөл хариуцсан менежер Г.Гантулга нар байлцав. 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 451  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31