Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-04-2018, 05:50   Ангилал: Мэдээлэл / Мэргэшлийн хорооны мэдээ 2018  

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

 

Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. "Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд Ш.Бат-Эрдэнэ, Н.Болормаа, Т.Өсөхбаяр нар нэр дэвшсэн.

 

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ


 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 3 289  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930