Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2018, 11:28   Ангилал: Мэдээлэл  

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт үргэлжилж байна

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт үргэлжилж байна

Иргэний эрх зүйн сургагч багш нарын ээлжит сургалт 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Монголика” цогцолборт эхэлж, хоёр дахь долоо хоногтоо Улсын Дээд Шүүхийн сургалтын танхимд үргэлжилж байна.

Энэхүү сургалтыг уламжлал ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”, Улсын дээд шүүхийн Иргэний танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалт 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Сургалтад Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн иргэний танхимын шүүгчид болон иргэний эрх зүйн сургагч багш нар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцож байна.


Сургалтаар 2018 оны Иргэний эрх зүйн сургалтын гарын авлагын төслийг эцэслэн боловсруулах юм. Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрнберг хот дахь Дээд шүүхийн шүүгч асан Ё.Кают багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт "Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба Иргэний хуулийн хэрэглээ” сэдвийн хүрээнд нийт 24 сургагч багш оролцож байна.

 



ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 1 058  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031