Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2018, 11:19   Ангилал: Мэдээлэл  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллалаа

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхүүдэд ажиллалаа 

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 23-27-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллалаа. Ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг болон ажлын албаны референтүүд багтсан юм. 

Тус шүүхийн Тамгын газрын 2018 оны 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудын тайланг товч слайд хэлбэрээр тус шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав ажлын хэсэгт танилцууллаа.


Мөн тус шүүхийн тамгын газраас шүүхэд ашиглагдаж байсан 24 компьютерын эдэлгээний хугацаа дуусч дахин ашиглах боломжгүйгээр олон цагаар гацаж үйлдэл гүйцэтгэх боломжгүй байгаа тул шинээр 24 компьютер олгуулах санал гаргав.


Энэ үеэр шүүгч, захиргааны ажилтнуудын санал, хүсэлт, сэтгэгдлийг сонсож, тодорхой асуудлуудыг цааш нь уламжилж, хариу өгөх талаар ажлын хэсгийн ахлагч илэрхийлсэн болно.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхүүдэд ажиллалаа
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхүүдэд ажиллалаа

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 915  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031