Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-05-2018, 10:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Иргэний эрх зүйн 2018 оны үндсэн сургалтад оролцохыг урьж байна

 

     Шүүгчийн хууль хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах хүрээнд эрхэм хүндэт шүүгч Таныг Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Иргэний эрх зүйн 2018 оны үндсэн сургалтад оролцохыг урьж байна.


СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

     Шүүгч Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.


СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР:

     - Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн талаарх ахисан түвшний мэдлэгтэй болох;

   - Эд хөрөнгө хөлслөх, орон сууц хөлслөх, санхүүгийн түрээс /лизинг/, түрээсийн гэрээ, хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ, франчайз, мерчендайзийн гэрээ, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх;

    - Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх.

 

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД: 

     Бүх шатны иргэний хэргийн шүүхийн шүүгчид.

 

СУРГАЛТЫН ХУГАЦАА:

     Тус сургалтыг нийт 6 ээлжээр зохион байгуулах бөгөөд I ээлжийг 2018 оны 05 дугаар сарын 28-30, II ээлжийг 2018 оны 06 дугаар сарын 02-04,III ээлжийг 2018 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус тус Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгуулна.

     Иймд доорх хуваарийн дагуу сургалтад оролцох хүсэлтэй шүүгчид judtraining@judcouncil.mn хаягаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны дотор нэрээ ирүүлнэ үү.

 

 

Жич:

     Тус сургалтын IY, Y, YI ээлжийг 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулах тул тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар зарлана.

    Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчийн албан томилолт болон замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.

     Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Ц.Соёлмаа (утас: 51-267697, 99282989)-аас лавлана уу.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2018.05.04


 

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 1 172  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031