Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-05-2018, 08:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр

Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр
Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр
 
Үндсэн хуульд зааснаар үндсэн хуулийн байгууллагуудын шийдвэрийг хэн хүчингүй болгох талаар бичсэн хэд хэдэн заалт байгаа Үндсэн хуульд заасанчлан ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийн асуудал руу шүүх оролцож эхэлсэн.
 
    - Оролцохдоо улстөрийн оролцоо буюу төрийн гүйцэтгэх дээд байгууллага бүрэлдэхтэй холбогдох асуудал руу орсон нь хэтийдсэн эрх мэдэл байсан.
    - Судлаачид Захиргааны шүүх улс төрийн бус шийдвэрийг гаргахгүй, харин цэц уг асуудлыг шийднэ гэж ярьдаг.
    - Бодит байдал дээр тэр шийдвэр нь улс төрийнх үү, улс төрийн бус уу гэдгийг шүүгч өөрөө үнэлэн шийддэг.

Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр 
  • Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан уу эсвэл үндсэн хуулиас бусад хууль тогтоомжийг зөрчсөн маргаан уу гэдгийг ялгаж харах нь зүйтэй.
  • Хууль тогтоомжийг зөрчсөн маргаан байх юм бол шүүхээрээ, Үндсэн хууль зөрчсөн бол үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэдэг байх хэрэгтэй.
  • Шүүх нээлттэй, иргэдийн оролцоотой байх ёстой. Сүүлийн 4-5 жилд бид үүнийг нэвтрүүлэх гэж оролдсон ч цэцээс үүнийг няцаасан.
  • Захиргааны хэргийн шүүхэд болохгүй байгаа зүйлийг иргэдээр хянуулах хэрэгтэй. Үүнийг Хууль зүйн яам болон УИХ шийдээсэй.
Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр 
  • Засгийн газрын тогтоол нь захиргааны актын шинжтэй бус бол үүнийг захиргааны хэргийн харьяаллын бус маргаан гэж үздэг.
  • Засгийн газар хууль зөрчсөн л бол өөрөө хүчингүй болгоно эсвэл УИХ хүчингүй болгоно гэсэн хуулийн заалт байгаа. Үүнд ямар ч шүүх гэсэн үг байхгүй.
Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр 
Улс төрийн үйл ажиллагааг захиргааны шүүх хянахгүй үндсэн хуулийн цэц болон харьяалуулсан бүх маргааныг хянахгүй гэж маш нарийн ялгаж өгсөн.
  • 2005 онд байсан Үндсэн хуулийн зөрчил одоогийн хууль тогтоомжид огт байхгүй
  • Парламент хууль батална, хуулийн биелэлтийг улс орон даяар ЗГ хангана.
  • Хуулийг зөрчсөн аливаа иргэн, байгууллага төдийгүй ЗГ асуудал гаргах юм бол түүнийг нь шүүх харьяалж шийддэг ерөнхий зарчим байгаа.
  • УИХ, ЗГ хоёр хуулийн маргааныг нотлох баримт үндэслэлд тулгуурлаж шийдвэрлэхэд зориулагдаагүй, тийм бүрэлдэхүүн байхгүй, сонгогддог, хараат бус байдлын баталгаа байдаггүй.
  • Асуудал нь яаж шийдэгдэх, хуулийн үндэслэл нотолгоо нь юу вэ гэж шийддэг газар бол шүүх. Тийм ч учраас үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
  • Бодит байдал дээр УИХ, ЗГ өөрсдийнхөө шийдвэрийг дахин авч үзээд хууль зөрчсөн байхад хүчингүй болгоод байдаггүй нь үүний цаад шалтгаан болж байгаа.
  • Цэц иргэний захиалга, мэдээллээр ажилладаг улс төрийн байгууллага болж хувирсныг батлах жишээ бий.
  • Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.
Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр
Хуулийн заалт болгоны цаана үзэл баримтлал, үзэл санаа явж байдаг гэж үздэг.
  • ЗГ-ын шийдвэрийг захиргааны шүүх хянах ёсгүй гэж үзээд байгаа асуудлын эхлэл нь ямар нэгэн сенсаци тарьсан үйл явдлаас үүдэлтэй гэж бодохгүй байна.
  • Үндсэн хууль цэц өөрийн гаргаж буй тогтоол, шийдвэрээрээ нийгэмд жишиг тогтоож, бусад шүүхэд үлгэрлэх үүрэгтэй.
  • Харамсалтай нь хэдэн хэдэн жишээнээс харахад Цэц энэ үүргээ биелүүлэхгүй нэг ёсондоо манлайлахгүй байна.
Нүүдэл Шийдэл-Захиргааны шүүх ба Засгийн газрын шийдвэр 
  • ЗГ бол тодорхой хэмжээний эрх мэдэл эдэлж байдаг байгууллага. Энэ хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдийг гаргаж байдаг.
  • ЗГ-ын бүхий л хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг цэц хянана гээд тодорхой заачихсан байгаа. Бид энэ хүрээндээ л үндсэн хуулиа ярих ёстой.
  • Бид хууль тогтоомжийн эрэмбийг ойлгохгүй байна. Энэ талаар Үндсэн хуульд ч тусгагдаагүй байдаг.
  • Хууль тогтоомжийн эрэмбэ байснаар тухайн улсын хууль, эрх зүйн орчин тогтвортой болдог.
  • Захиргааны үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар судалгааны ажлуудыг хийж байна. Мэдээж бусад орны туршлагыг судлах нь чухал ч бид өөрсдийн хууль, эрх зүйн орчиндоо таарсан өөрчлөлт оруулах болно.
Эх сурвалж: http://mongoltv.news/archives/4529 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 478  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031