Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2018, 09:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо

“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо


    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.11) зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын дарга нар, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага, иргэдийн төлөөлөл, судлаачид оролцсон юм.

    Хэлэлцүүлгийн эхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Н.Норовсамбуу "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр "Гурван асуудал байна. Шинжээч томилж байгаа нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах үндэслэл болж байна. Хуульд зааснаар Иргэний хэргийн шүүх дээр 60 хоногийн дотор хэргийг шийдэх ёстой. Гэтэл зөвхөн шинжээч томилох ажиллагаа нь 3-4 сар болж байна. Үүнээс гадна шинжилгээний зардлыг яах вэ. Шинжээч нар ажлын хөлсөө авч чаддаггүйгээс үнэлгээ хийх сонирхолгүй болж байна. Гуравдугаарт шинжээч гэж хэн бэ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хянан шийдвэрлэх ажиллагаанд туслах зорилгоор шинжээчдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг явуулж байгаа. Мэдээллийн сантай болсноор мэргэшсэн шинжээчийг олж томилоход хялбар болно” гэлээ.


    Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар "Шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулж буй практик” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр "Иргэний хэргийн шүүх дээр аль болох хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Захиргааны хэрэг дээр аль нэг тал нь шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсээгүй тохиолдолд шүүх өөрөө нотлох зарчмаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага үүсдэг” гэв.

    Илтгэл сонссоны дараа шүүгчид болон шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын төлөөллүүд хохирол үнэлэгч шинжээчдийн ажлын хөлсийг тооцох аргачлалыг тодорхой болгох, мал амьтан, тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирлыг үнэлэх жишиг үнийг тогтоох, хохирол үнэлэгч шинжээчдийн ур чадварыг сайжруулж, чанарын шаардлагад нийцсэн дүгнэлт гаргуулдаг болгох зэрэг саналыг гаргаж байлаа.

    "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн төгсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан үг хэлсэн. Тэрбээр "Шинжээч сайн ажиллах юм бол шүүгчийн ажил маш их хөнгөрнө. Та бүхний гаргасан дүгнэлтийг үндэслээд хэргийг шийдээд явна. Тиймээс шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагууд үйлчилгээ болоод үйлчилгээний үнийг тодорхой болгоод Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Бид мэдээллийн сан бүрдүүлээд шүүх дээр маргаан үүсгэхээр ирж байгаа хүмүүст мэдээлэл өгнө. Мэдээллийн сан бүрдүүлэх ажилд та бүхний оролцоо маш чухал” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачилж буй мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо.

“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо
“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 555  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031