Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2018, 11:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав      Бүгд найрамдах Турк улс (БНТУ)-ын Хяналтын шатны шүүхийн Ерөнхий прокурорын орлогч Халил Адикизел, Хууль зүйн академийн дэд ерөнхийлөгч Рифат Инанк тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар өнөөдөр (2018.05.11) хүлээн авч уулзлаа.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж зочдод Монгол Улсын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, чиг үүргийг танилцуулаад хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаад талархал илэрхийллээ. Хяналтын шатны шүүхийн Ерөнхий прокурорын орлогч Халил Адикизел хариу талархал илэрхийлээд хоёр улсын улс төр, хууль зүйн салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байгааг онцолсон юм. Тэрбээр "Манай хоёр улс орон зайн хувьд хол ч зүрх сэтгэлээрээ ойр ард түмэн. Улс төр, хууль зүйн салбарын төлөөлөгчид хоёр улсад цөөнгүй удаа харилцан айлчилж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь үүний илэрхийлэл” гэв.

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    БНТУ-ын Хууль зүйн академийн дэд ерөнхийлөгч Рифат Инанк "Хууль зүйн академи олон улсад нэр хүнтэй сургууль. Бид найрсаг харилцаатай, ах дүү орон руугаа чиглэсэн сургалт явуулахыг зорьдог. Хамтран ажилладаг тэдгээр улсуудын тэргүүнд Монгол Улс байдаг. Монгол Улсын шүүгчдэд зориулсан сургалт ирэх намраас үргэлжлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Бид Монгол Улсын шүүгчдэд хүссэн үед нь боломжоороо сургалт явуулна. Манай сургуулийг Монгол Улсын Хууль зүйн академи гэж ойлгож болох хэмжээнд хамтран ажиллана” гэлээ.

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн даргын АҮТОГ Г.Билгүүн нар уулзалтад байлцав.


    Уулзалтын дараа зочид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд зочилж, шүүх хуралдааны "Green hall” танхимтай танилцсан юм.


БНТУ-ын шүүх, прокурорын байгууллага, Хууль зүйн академийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй албан айлчлал 2018.05.15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 686  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031