Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2018, 08:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх улсын бүртгэлийн цахим санг ашиглах, цахимаар мэдээлэл, лавлагаа дамжуулах нөхцөл бүрдэнэ

Шүүх улсын бүртгэлийн цахим санг ашиглах, цахимаар мэдээлэл, лавлагаа дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан.

Санамж бичгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сард байгуулагдан ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан тэргүүтэй хоёр байгууллагын холбогдох албаны хүмүүс уулзаж, шүүх улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа гаргуулж буй үйл ажиллагаа, тулгарч буй асуудал, тус ажлыг хялбаршуулах технологийн шийдэл, хамтын ажиллагааны эрх зүйн орчин, хийх ажлын талаар хэлэлцэн шүүх улсын бүртгэлийн цахим санг ашиглах, цахимаар мэдээлэл, лавлагаа дамжуулах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна.


Нийтэлсэн shez   Үзсэн: 347  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031