Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-05-2018, 06:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 25 жилийнхээ ойн хүрээнд "Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр (2018.05.16) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон хуульч эрдэмтэд оролцлоо.

“Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж хурлыг нээж хэлсэн үгэндээ "Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 25 жилийн ойгоороо дэлхийд хамгийн тархацтай, шинэ сэдвийг сонгож эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа нь шинэ үзэгдэл. Эрх зүй ба эдийн засаг гэдэг сэдвийн хүрээнд Монгол Улс дөнгөж ярьж эхэлж байгаа бөгөөд нийт ард түмний дунд энэ чиглэл үүссэн гэдэг суурийг Ж.Амарсанаа доктор тавьж байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх судалгааны шинэ чиглэлээр хурал тавьж байгаа нь сайшаалтай юм” гэж онцлов.

    Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр "1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар Чингэлтэй дүүргийн шүүхийг байгуулснаас хойш шүүхийн нэрийг хэд, хэдэн удаа өөрчилсөн. Одоогоор бие даасан эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх ажиллаж байна. Шүүгч нь эрх зүйг бүтээгч мөн бөгөөд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход их ач холбогдолтой юм. Тиймээс "Эрх зүй ба эдийн засаг” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаад талархал илэрхийлье” гэсэн юм.

    "Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурлаар эдийн засаг дахь эрх зүйн үүрэг, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, шүүхийн практик, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал, зохиогчийн эрхийн хязгаарлалт, санхүүгийн түрээсийн гэрээ, дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн асуудал зэрэг сэдвүүдээр шүүгч, эрдэмтэд илтгэл тавьж оролцогчдоор хэлэлцүүллээ.

“Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

    Тухайлбал, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан "Эдийн засаг дахь эрх зүйн гүйцэтгэх үүрэг”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг "Эрх зүй ба эдийн засаг”, МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Амарсанаа "Эрх зүй ба эдийн засаг: Шүүмж” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн Удирдлагын академийн багш Б.Уранцэцэг "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл: Шүүхийн практик”, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц "Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал”, Отгонтэнгэр их сургуулийн ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг "Зохиогчийн эрхийн хязгаарлалт: Шүүхийн практик” сэдвүүдээр салбар илтгэл тавилаа.

    Үдээс хойш "Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн асуудал: Шүүхийн практик”, "Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн асуудал: Гадаадын зарим орны туршлага”, "ИХШХШТХ-ийн зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөний зарим асуудал” сэдвүүдээр шүүгч Б.Мандалбаяр, Н.Баярмаа, Т.Наранцогт нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

    Эрдэм шинжилгээний бага хуралд 120 шахам хуульч оролцож байгаа бөгөөд эрх зүй, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хөндөж байгаагаараа ач холбогдолтой гэж үнэлсэн юм.

“Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 536  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031