Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Цахимаар лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо

  Цахимаар лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2018.05.22) "Улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл авах, цахимаар нотлох баримт, лавлагаа, мэдээлэл солилцох гэрээбайгууллаа. Төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, төрийн үйлчилгээг хялбаршуулах зорилгоор уг гэрээг байгуулж байгаа юм. 


Улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны 37, захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл, баримт гаргуулан авдаг. Ингэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд дунджаар 7.3 хоног, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд 14.4 хоногийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийнлавлагаанд зарцуулах хугацаа 3иргэний хэргийн анхан шатны шүүхийн лавлагаанд зарцуулах хугацаа 10 хоногоор багасаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа илүү шуурхай болох ач холбогдолтой аж. 

Цахимаар лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо

       "Улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл авах, цахимаар нотлох баримт, лавлагаа, мэдээлэл солилцох гэрээ”-нд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү,  Улсын бүртгэлийн төв архивын газрын дарга С.Оюунгэрэл нар байлцлаа. 

Цахимаар лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 708  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031