Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-05-2018, 10:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

 

    Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс зохион байгуулж буй "Судалгааны тайлангийн танилцуулга” цуврал хэлэлцүүлэг өнөөдөр (2018.05.25) боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүх хуралдаан хойшилж буй шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр хөндлөнгийн судалгааны байгууллага болох Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллаж, "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдаан хойшлох буюу удааширч буй шалтгаан нөхцөл” сэдэвт судалгааг гүйцэтгүүлсэн билээ.

 

    Энэхүү судалгааг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ П.Амаржаргал, эрдэм шинжилгээний ажилтан М.Очирбат, Г.Халиунаа нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээр судалгааны үр дүнг эдгээр судлаачид танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

     Хэлэлцүүлгээс гарсан судалгааны ач холбогдолтой саналуудыг энэхүү судалгаанд тусгаж, цаашид шүүгчийн сургалтын гарын авлага хэлбэрээр шүүгчийн хүртээл болгох юм.

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

 


Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 506  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930