Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-05-2018, 12:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн сургалтын хаврын ээлжийн сургалт эхэллээ

 

     Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Иргэний эрх зүйн сургалтын хаврын ээлжийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 3 ээлжээр зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тус сургалтын I ээлж Шүүхийн сургалтын "Баяндөхөм төв”-д эхэллээ.

Иргэний эрх зүйн сургалтын хаврын ээлжийн сургалт эхэллээ

     Энэ жилийн сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан "Хөрөнгө шилжүүлэх гэрээний эрх зүйн маргаан” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний Иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Иргэний эрх зүйн сургалтын хаврын ээлжийн сургалт эхэллээ

     Тус сургалтыг эд хөрөнгө хөлслөх, орон сууц хөлслөх, санхүүгийн түрээс /лизинг/ түрээсийн гэрээ, хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ, франчайз, мерчендайзийн гэрээ, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэж буй шүүхийн практик зэрэг сэдвүүдээр Иргэний эрх зүйн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн шүүгч-багш нар удирдан явуулж байна.


    Иргэний эрх зүйн сургалтын I ээлжийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд иргэний хэргийн шүүхийн шүүгчид зориулан зохион байгуулсан хууль хэрэглээний сургалтуудыг онцолсон бөгөөд сүүлийн жилүүдэд шүүгчдийн хууль тайлбарлан хэрэглэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тул энэ жилийн сургалтын агуулгыг сонгосон үндэслэл, шалтгааныг танилцуулсан юм.

Иргэний эрх зүйн сургалтын хаврын ээлжийн сургалт эхэллээ

     Энэхүү сургалтыг уламжлал ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд хавар, намрын улиралд хуваан оролцуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн хаврын ээлж буюу I-III ээлжинд 112 шүүгч оролцох бөгөөд I ээлжинд 40 шүүгч оролцож байна.

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Нийтэлсэн alungoo   Үзсэн: 511  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930