Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-05-2018, 13:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн алба хаагчдын сургалт боллоо

 

     Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэх” орон нутгийн сургалт үргэлжилж байна. Хэнтий аймгийн сургалт 5 дугаар сарын 16-18, Архангай аймгийн сургалт 5 дугаар сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болж амжилттай өндөрлөлөө. Завхан аймгийн сургалт 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Завхан аймгийн төв Улиастайд тус тус зохион байгуулагдана.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн алба хаагчдын сургалт боллоо

   Сургалтад тухайн аймгуудын цагдаагийн албан хаагчид, прокурор, шүүгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, улсын болон хувийн өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутаг дахь төлөөлөл оролцлоо. Эдгээр байгууллагын төлөөлөл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн алба хаагчдын сургалт боллоо

     Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд (ХЗДХЯ, ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, ХСИС) 2016 онд 33 сургагч-багш, 2018 онд 30 сургагч-багш тус тус бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар мэргэжлийн холимог багаар хамтран сургалтыг удирдан явууллаа. Насанд хүрсэн суралцагчдын онцлогт тохируулан сургалтын шүүх хурал зохион байгуулж дүрд тоглуулах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх, түр хамгаалах байр, эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялал зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн алба хаагчдын сургалт боллоо

     Төслийг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

 
 
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн 
 
Нийтэлсэн alungoo   Үзсэн: 453  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930