Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-05-2018, 07:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран "Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны цаашдын төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.30/ зохион байгууллаа. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх зорилгоор Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчид, нийслэл дэх иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, гэр бүл судлаачдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэг оролцсон юм.

“Гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах хэлэлцүүлгийн эхэнд "Нийгмийн харилцааны өөрчлөлтийг дагаад Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахын тулд 19 жил хэрэгжсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахалж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж, ажил хэрэгч санал гаргах юм” гэлээ.


Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр "Сүүлийн гурван жил шүүхээр шийдэгдсэн гэр бүлийн маргаантай холбоотой хэргийн тоо өссөн. Тухайлбал 2015 онд 4539, 2016 онд 4671, 2017 онд 4566 гэр бүлийн маргааны хэргийг шүүх хэлэлцэж шийджээ. Улсын хэмжээнд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдсэн нийт хэргийн 10.4 хувийг гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг эзэлж байна” гэсэн юм. Мөн тэрбээр гэр бүлийн маргааны 63.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулах өргөдөл байгааг онцлоод шүүгчдийн саналыг сонсохоор хэлэлцүүлэг зохион байгуулсанд талархал илэрхийлэв.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир "Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах зорилгоор бид энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуулийн төслийг засаж, сайжруулахад та бүхэн үнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.

“Гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо 

Хэлэлцүүлгийн үеэр "Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн практик”, "Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой шүүхийн статистик мэдээллийн дүн шинжилгээ”, "Хүүхэд асрах эрх тогтоох маргаанд сэтгэл зүйч шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй”, "Гэр бүлийн маргааныг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал”, "Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны практик, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа.

“Гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 489  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930