Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-06-2018, 06:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг 2018.05.27-31-ний хугацаанд Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт ажиллаж хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

 

Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөц, төсөв санхүүг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт тайлангийн хурал хийв. Хурлаар ажлын хэсгийн референтүүд хариуцсан чиглэлээрээ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангаа танилцуулж, шүүгч, ажилтнуудын асуултад хариулсан юм.

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, зөвлөмжийг Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт хүргүүлнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 593  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930