Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2018, 05:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны төв оффисын ерөнхий хуульчийн газрын Саид Зайдансиаг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.


Азийн хөгжлийн банк авлигатай тэмцэх төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд хамтын ажиллагааныхаа талаар талууд ярилцлаа. Мөн шүүхэд хөндлөнгийн судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаагаа Саид Зайдансиа танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан юм. Хариуд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан олон улсын байгууллагуудтай хамтран шүүгчдэд сургалт зохион байгуулдаг туршлагатайг танилцуулж, оношилгоо шинжилгээг хэрхэн гүйцэтгэх санал, зөвлөмж өгөх боломжтой гэдгийг хэллээ. Уг төслийн хүрээнд шүүгчдэд сургалт явуулах талаар санал тавьсан юм. Мөн шинээр батлагдсан эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт эхэлснээс хойш үр дүнд хөндлөнгийн судалгаа хийлгэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 

Талууд сургалт зохион байгуулах, судалгаа хийхэд хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.


Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хараат бус байдал хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагчаар ажилладаг Деклан Магий, төслийн шинжээч Ц.Баярмаа нар байлцав.



ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 183  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930