Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2018, 05:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088” тусгай дугаар ажиллаж байна

Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088” тусгай дугаар ажиллаж байна 

Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх "1800-1088” тусгай дугаарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар ажиллуулж эхэллээ.

 

Тусгай дугаарыг ажиллуулснаар иргэд хаанаас ч эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой боллоо. Тодруулбал, аль дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандах,бүрдүүлэх материал, улсын тэмдэгтийн хураамжийн талаарх мэдээллүүдийг авах бүрэн боломжтой юм.

 

"1800-1088” нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдээлэл авах боломжтой лавлагааны нэгдсэн дугаар юм.


Тус шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан "Санаачилга” бүтээлч ажлын аяны хүрээнд Шүүхийн захиргааны удирдлагын газартай хамтран энэхүү тусгай дугаарыг санаачилжээ.


 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 471  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930