Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2018, 09:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчид нэр дэвшигчийн “тусгай шалгалт” эхэллээ

Шүүгчид нэр дэвшигчийн “тусгай шалгалт” эхэллээ 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах, Хяналтын шатны /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын 2 шүүгчийн/ болон Анхан, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарласан.


Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явагдаж байгаа билээ.


Шинэ журмаар Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ”Суурь шалгалт" мөн "Тусгай шалгалт” гэсэн хоёр багц шалгалтыг авах болсон. Ингэснээр "Суурь шалгалт”-д "60” ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болох юм. Үүний дагуу Шүүхийн Мэргэшлийн Хороо "Суурь шалгалт”-д тэнцсэн нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадварыг шалгах "Тусгай шалгалт”-ыг авч эхэллээ.


Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид нь шинэ журмаар зөвхөн "Тусгай шалгалт” өгөх болсон. Дээр дурдсан тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын энэ ангилалд нэр дэвшигчдийн шалгалт явагдаж, Шүүхийн Мэргэшлийн Хорооны үнэлгээ гарсан. Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Шүүхий Ерөнхий Зөвлөлийн ярилцлагад оролцох болно.

Шүүгчид нэр дэвшигчийн “тусгай шалгалт” эхэллээ 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.06.04


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 127  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930