Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-06-2018, 04:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

 

 

     Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс өнөөдөр (2018.06.08) "Улсын Дээд шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан, давж заалдах шатны шүүхэд буцаасан хэргийн судалгаа /иргэн, захиргааны хэргийн тухайд 2015-2017 он/” сэдэвт судалгааны тайланг хэлэлцүүллээ. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Б.Хонгорзул судалгааны тайланг танилцуулав.

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

     Хэлэлцүүлэгт иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Зочид судалгаатай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааг сайжруулах шүүмж хэлж, санал солилцсон юм.

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо 

     Тус "Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг” цуврал арга хэмжээ нь 14 хоног тутам өглөөний 07:00-08:30 цагт болдог билээ.

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

 

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 325  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930