Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-06-2018, 10:17   Ангилал: Мэдээлэл  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна\

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дотоод сургалтыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулахаар "Дотоод болон гадагшаа чиглэсэн сургалт зохион байгуулах” төлөвлөгөөг баталсан.

Энэхүү төлөвлөгөөний дагуу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ "Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтад тус шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилчид бүрэн хамрагдсан бөгөөд хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэж буй эрх зүйчдийн хувьд өндөр ач холбогдолтой сургалт боллоо.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 119  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728