Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2018, 02:36   Хэсэг: Мэдээлэл / Онцлох мэдээ   Сэтгэгдэл: 0  

“Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хурал болно


 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал 2018 оны 06 дугаар сарын 14-ний 09.00-18.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.


    Тус онол-практикийн олон улсын бага хуралд "Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл”, "Шүүгчийн томилгоо, сургалт”, "Шүүхийн захиргааны чиг үүрэг ба загвар” гэсэн үндсэн гурван чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


    Тухайлбал Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийг удирдахуй, шүүхэд дэмжлэг үзүүлэхүй: Үндсэн хуулийн үзэл санаа”, Доктор, дэд профессор О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, үр дүн шинжилгээ”, IDLO олон улсын байгууллагын төлөөлөгч Клифтон Жонсон "Шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхийн захиргаа” сэдвээр тус тус илтгэл тавина.


    Мөн БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли "БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо ба бусад орны шүүгчдийг сургах нь”, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен "Шүүгчийн сургалтын тогтолцоо: Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлагад суурилсан шилдэг практик”, Нагояа Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн, багш Накамура Ёшитака "Япон улсын шүүгч бэлтгэх, давтан сургах, томилох тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл тавих юм.


    Харин Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн 2 дугаар танхимын гишүүн, Хяналтын шатны шүүхийн шүүгч Апп-Арслан "Шүүхийн захиргааг удирдах талаарх БНТУ-ын Шүүгч, прокурорын зөвлөлийн чиг үүрэг” сэдвээр илтгэл тавих бол "Шүүхийн захиргааны харьцуулсан судалгаа: Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага” сэдвээр АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Жефрри Апперсон илтгэл тавьж хэлэлцүүлнэ.


    Онол-практикийн бага хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн туршлага” сэдвээр илтгэл тавина.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 850  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930