Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2018, 10:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсоныг өнөөдөр (2018.06.13) хүлээн авч уулзлаа. "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хуралд оролцож, илтгэл тавихаар ирсэн ноён Жеффри Апперсонд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж талархал илэрхийлээд Монгол Улсын шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөвшил, чиг хандлагыг танилцууллаа. Мөн "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.


    АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон "Монгол Улсын шүүхийн тогтолцоог найман жил судалж байна. Дахин ирэхэд шүүхэд, шүүхийн захиргааны байгууллагад сайжирсан олон зүйл ажиглагдлаа. Энэ амжилтад нэг өдөр хүрэхгүй. Маш их дарамт, шахалт дор энэ үр дүнд хүрсэн байна. Шүүхийн захиргааны байгууллага хараат бус, хүчирхэг байх нь шүүх эрх мэдэл, улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Олон улсын жишээ үүнийг нотолдог” гэлээ.

 АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

 

    Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ШХМОНХХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Буянхишиг, ШГХХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн нар байлцлаа.

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон 1993 оноос АНУ-ын шүүхэд ажиллаж байгаа. Мөн Шүүхийн захиргааны олон улсын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хуралд "Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага, сургамж” сэдвээр илтгэл тавих юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

 

 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 182  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930