Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2018, 10:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын эрх зүйн байгууллагын зөвлөх, удирдлагын багийн гишүүн Клифф Жонссон, Төв Ази, Зүүн Европын хөтөлбөрүүдийн бүсийн менежер Маргарита Милих, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Хуулийн ерөнхий зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн Марие-Анне Биркен, Эрх зүйн шилжилтийн багийн дарга Мичел Нуссбаумер нарыг өнөөдөр (2018.06.13) хүлээн авч уулзлаа.


    "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хуралд оролцохоор ирсэн эдгээр төлөөлөгчдөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийлээд Монгол Улсын шүүхийн захиргааны дээд байгууллага-Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөгжил, төлөвшлийн талаар танилцууллаа. Мөн дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг онцолсон юм.

 Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

 

    Зочид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн мэнд хүргээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах саналтай байгаагаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Та бүхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлж, бидний саналыг хүлээж байгаад талархаж байна. Хамтарч ажилласан сайн туршлага, итгэлцэл бидэнд байгаа нь чухал” гээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэлээ.

 

 

    Олон улсын эрх зүйн байгууллагын зөвлөх, удирдлагын багийн гишүүн Клифф Жонссон, Төв Ази, Зүүн Европын хөтөлбөрүүдийн бүсийн менежер Маргарита Милих, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Хуулийн ерөнхий зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн Марие-Анне Биркен, Эрх зүйн шилжилтийн багийн дарга Мичел Нуссбаумер нар "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хуралд илтгэл тавих юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 282  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930