Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-06-2018, 04:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БНХАУ-д шүүгч, ажилтнууд суралцаж байна

Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх "Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн "Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 9 дэх удаагийн сургалт”-д 2018 оны 06 сарын 18-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна.

БНХАУ-д шүүгч, ажилтнууд суралцаж байна

Сургалт Хөх хот дахь "Үндэсний шүүгчдийн коллеж”-н Өвөр Монгол дахь салбар сургуульд эхэллээ. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, БНХАУ-ын талаас Өвөр Монголын өөртөө засах орны Дээд шатны шүүхийн дэд дарга Бөхөө, "Үндэсний шүүгчдийн коллеж”-н Өвөр Монгол дахь салбар коллежийн дарга ноён Донг Жи Пинг нар оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, сургалтад хамрагдсан багийн ахлагч О.Зандраа нээлтийн үеэр үг хэлэхдээ хоёр улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтран ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Тэрбээр "Энэ удаагийн сургалт онол практик хосолсон, монгол хэл дээр явагдах шүүх хурлыг ажиглах, 4 шатны шүүхтэй танилцах зэрэг хөтөлбөртэйгөөрөө онцлог юм. Манай улсын 500 гаруй шүүгчдээс БНХАУ-д зохион байгуулдаг энэхүү сургалтад 160 гаруй шүүгч хамрагдаж тэдгээрийн оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад сэтгэгдэл өндөр байна” гэлээ. БНХАУ-д эрх зүйн шинэтгэл хийж, техник технологийн дэвшлийг ашиглаж, олон нийтэд нээлттэй байдлыг хангахад үр дүнд хүрснийг тэрбээр онцлоод олон нийтийн итгэл, техник технологи, эрх зүйн шинэтгэл, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт ач холбогдлын талаар судлахаа илэрхийлсэн юм.

БНХАУ-д шүүгч, ажилтнууд суралцаж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дээд шатны шүүхийн дэд дарга ноён Бөхөө хэлсэн үгэндээ хоёр улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх "Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн дагуу тус улсын шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо ба заргын ерөнхий зарчим, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоо болон шүүхийн шинэтгэлийн ололт амжилт, олон төрөлт маргааныг шийдвэрлэх механизм зэрэг агуулгыг судалж, БНХАУ-ын Ардын дээд шүүх, ӨМӨЗО-ны дээд шатны шүүх, орон нутаг дахь дунд шатны шүүх, анхан шатны шүүх гэсэн 4 шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцах юм.

БНХАУ-д шүүгч, ажилтнууд суралцаж байна

Энэхүү сургалт ӨМӨЗО-ны Хөх хот, БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.


 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 276  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031