Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-06-2018, 05:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Жеффри Апперсон: Монголд хараат бус шүүхийг байгуулах ажилд ахиц гарсан

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хуралд оролцох үеэр нь АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жефрри Апперсонтой ярилцлаа.

Жеффри Апперсон: Монголд хараат бус шүүхийг байгуулах ажилд ахиц гарсан

 -Таныг Монголын шүүхийг найман жил судалж байгаа гэж сонссон. Судлаач хүний хувьд энэ хугацаанд ямар өөрчлөлтүүдийг олж харав?

-Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын ерөнхий стратегийн баримт бичгийг анхлан боловсруулахад гар бие оролцсон хүний нэг нь би юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол Улсын шүүхэд хэд хэдэн онцлог өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын тухай ард түмэн мэдээлэлтэй болсон байна. Шүүхийн хараат бус байдлыг хамгаалдаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын талаар олон нийтэд мэддэг болох нь итгэлцэл бий болоход маш чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, орчин үеийн шүүхийн захиргааны систем Монголд бүрдэж бий боллоо. Гуравдугаарт, хараат бус шүүхийг байгуулах ажилд ахиц гарсан гэж үзэж болохоор байна. Шүүхийн захиргааны олон улсын холбоог үүсгэн байгуулсан хүмүүсийг төлөөлж ирсэн хүний хувиар Монгол Улсын шүүхийн захиргааны хөгжилд дэвшил гарчээ гэж хэлмээр байна.

-Орчин үеийн шүүхийн захиргааны систем бүрдсэн гэж та дүгнэлээ. Шүүхийн захиргаа нь яамны болон Дээд шүүхийн харьяанд байсан үе бий. Өөрчлөлтийн үр дүн иргэдэд нөлөөлж байна уу?

-Би Монголын ард түмний өмнөөс шүүхэд итгэх итгэл ямар байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ 8 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү хүчирхэг шүүхийн захиргааны байгууллагатай болжээ. Монголын шүүх засаглалд хийгдэж байгаа өөрчлөлтөд хүлээцтэй хандаасай гэж хүсмээр байна. Хүлээцтэй байснаар энэхүү өөрчлөлтийн үр шимийг харж чадна. Шүүхийн захиргаа бие дааснаар шүүх хараат бус ажилладаг олон улсын туршлага бий. Тэр жишгээр Монголын шүүх хөгжиж байгаад баяртай байна.

-Хараат бус шүүх засаглал, шүүхийн захиргааг хөгжүүлэхийн талд цаашид юунд анхаарах ёстой вэ?

-Монгол Улсад хууль ёсыг сахиулах ерөнхий рамыг босгох ажил амжилттай явагдаж байна. Шүүх засаглал эрх мэдэлтэй, хараат бус байхын тулд тал бүрийн дэмжлэг хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалаас, хууль тогтоох засаглалаас дэмжлэг авах шаардлага гардаг. Хамгийн чухал нь шүүх засаглалын үйл ажиллагаанд бусад салбар оролцохгүй байх нь хараат бус шүүхийг байгуулах гол хүчин зүйл юм.

-Баярлалаа.

Г.Лхагважав


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 212  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031