Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-06-2018, 14:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

 

 

     Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт 2018 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Говь ресортод боллоо. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан шүүгчийн ёс зүйн 13 сургагч багш оролцсон юм.


     Сургалтын нээлтэд Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, Азийн сангийн төлөөлөл оролцсон бөгөөд сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболд нар  удирдан явууллаа.

Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

     Сургалтын үеэр сургагч багш нар бэлтгэж ирсэн гарын авлагын төслүүд, кейсүүдээ нэгтгэн боловсруулж, гарын авлагын төслөө хэлэлцүүлж, сэдэв тус бүрийн заах арга зүйг хэлэлцэн тогтоолоо.

     Мөн сургагч багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, төгсгөлд нь сургалтын заах арга зүй, хичээлийн төлөвлөлт, агуулгыг боловсруулахтай холбоотой санал, дүгнэлтээ хэлэлцэж, цаашид анхаарах зүйлсийн талаар удирдагч багш нараас зааварчилгаа авав.

Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт боллоо

     Сургалтын үр дүнд 2018 оны Шүүгчийн ёс зүйн сургалтын гарын авлагын төслийг эхний хувилбараар боловсрууллаа.

     Шүүгчийн ёс зүйн сургалтыг 2018 оны 07 дугаар сараас эхлэн орон нутаг болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 441  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031