Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-06-2018, 04:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нарын сургалт зохион байгуулав

 

 

      "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх” хөтөлбөрт дэвшүүлсэн "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх” зорилтыг хангах ажлын хүрээнд "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” 45 хоногийн сургалтыг 2016 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ жилийн сургалтын хугацааг 3 сар болгон уртасгаж, сургалтын шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.


      Энэ хүрээнд тус сургалтын сургагч багш нарт зориулсан сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-д багшлах 15 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан оролцов.

Шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нарын сургалт зохион байгуулав

 

      Сургалтыг Боловсрол судлалын доктор Л.Туяа удирдан явууллаа. Сургалтад оролцогчид суралцагчийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох, сургалтын хөтөлбөр, төлөвлөлт боловсруулах, сургалтыг шинэлэг арга зүйгээр мэдрэмжтэй удирдан явуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, сургалтын үнэлгээг ашиглах чиглэлээр 16 цагийн танхимын сургалтад хамрагдаж, заах арга зүй, ур чадвараа дээшлүүллээ.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 447  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031