Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2018, 10:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Багахангай, Налайх дүүргийн шүүгчид томилогдлоо

    Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан. Уг хуулийн дагуу Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг шинээр байгуулснаар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

Багахангай, Налайх дүүргийн шүүгчид томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 89 дүгээр зарлигаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр З.Түвшинтөгс, Н.Баярсүрэн, Л.Энхбилэг нарыг, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр Д.Бавуу, Д.Чинзориг нарыг, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр Л.Нарангэрэлийг, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр Д.Лувсандоржийг тус тус томиллоо.

Багахангай, Налайх дүүргийн шүүгчид томилогдлоо

    Зарлиг танилцуулах арга хэмжээ өнөөдөр (2018.07.02) болсон юм. Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сайнхишиг нар оролцож, шинээр томилогдсон шүүгч нарт зарлигийг танилцуулж, шүүхийн тамга, тэмдэг, гэрчилгээг гардуулан өгч ажлын амжилт хүссэн юм. 

Багахангай, Налайх дүүргийн шүүгчид томилогдлоо
Багахангай, Налайх дүүргийн шүүгчид томилогдлоо
Багахангай, Налайх дүүргийн шүүгчид томилогдлоо
Нийтэлсэн bagana   Үзсэн: 765  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031