Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2018, 14:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгч бэлтгэх сургалт эхлэв

  

      Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж буй нэр дэвшигч нарт зориулсан "Шүүгч бэлтгэх сургалт” өнөөдөр (2018.07.02) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтад анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 53 нэр дэвшигч оролцож байна.

Шүүгч бэлтгэх  сургалт эхлэв

    Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, "Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо" хамтран зохион байгуулж байгаа билээ. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, "Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Н.Дуламсүрэн нар оролцлоо.

Шүүгч бэлтгэх  сургалт эхлэв

     Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ "Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шүүхийн шударга байдалд Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын олон улсын мэргэжилтнүүд Judicial Integrity Scan буюу шүүхийн цогц зураглалын судалгааг 2016 он хийсэн. Тус судалгаанд шинээр томилогдсон шүүгчдийн сургалтын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харгалзан шүүгчээр томилохоос өмнө буюу боломжтой бол шүүгчийн сонгон шалгаруулалтын дараа нэр дэвшигч нарт сургалтыг явуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэхүү зөвлөмж дагуу Шүүгчийг сонгон шалгаруулах журмын төслийг шинэчлэн боловсруулж, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж буй нэр дэвшигч нар шүүгчийн сонгон шалгаруулалтын дараа 1 сарын сургалтад хамрагдахаар болсон. Шүүгч бэлтгэх сургалтыг оролцогч төвтэй, бие даан суралцах, дүрд тоглох арга зүй давамгайлсан, хэлэлцүүлэгт түшиглэсэн хэлбэрээр зохион байгуулна. Сургалтандаа идэвхтэй оролцож, олон зүйлийг сургагч багш нараасаа асууж, их зүйлийг сурч мэдээрэй гэж хүсье” гэв.


     Эхний өдрийн сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан "Шүүгчийн ёс зүй” сэдвийн хүрээнд удирдан явууллаа.

Шүүгч бэлтгэх  сургалт эхлэв

     Энэхүү сургалтын зорилго нь анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурь мэдлэг болон материаллаг, процессын эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, шүүгчийн мэргэжлийн онцлог, ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх, шүүгчээр томилогдохоос өмнө урьдчилан дадлагажуулахад оршино.

 

     Сургалт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 826  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031