Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2018, 15:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн бүлгийн сургалт өндөрлөлөө

  

     Шүүгчийн бүлгийн дөрөвдүгээр ээлжийн сургалт "Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 25-29-нд боллоо. Тус сургалтад Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа нар оролцсон юм.

Шүүгчийн бүлгийн сургалт өндөрлөлөө

    Сургалтын хугацаанд шүүгчид "Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвээр бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа. Түүнчлэн шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж,бичил судалгааны ажил хийв.


     Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг "Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил, харилцааны ур чадвар”, ахлах референт Т.Наранбат "Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрийн тойм”, сэтгэл судлаач Ш.Батболд "Шүүхийн сэтгэл судлал”, судлаач-багш Л.Галбаатар "Судалгааны арга зүй” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Шүүгчийн бүлгийн сургалт өндөрлөлөө

     Түүнчлэн МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Золбоо "Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, шүүгч тус бүрийн нарийвчилсан сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.

      Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор "Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар (Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл)”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа "Эрүүгийн хууль дахь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний гажуудал”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа "Эрүүгийн хуульд тодорхойлсон шинэ төрлийн ял: Зорчих эрхийг хязгаарлах” нарийвчилсан агуулгаар судалгаа хийсэн. Улмаар сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 556  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031