Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-07-2018, 17:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо


Монгол Улсын анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-д "Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 9 дүгээр сургалт”-д хамрагдлаа. БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж” болон тус коллежийн ӨМӨЗО-ы салбар коллеж хамтран зохион байгуулсан уг сургалтад оролцогчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа ахалсан юм. Сургалт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 02-нд болсон. 
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх "Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн энэ удаагийн сургалт хөтөлбөрийн дагуу тус улсын шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо ба заргын ерөнхий зарчим, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоо болон шүүхийн шинэтгэлийн ололт амжилт, олон төрөлт маргааныг шийдвэрлэх механизмтай танилцсанаар эхэлсэн. Мөн Монгол үндэстний бичмэл хуулийн соёл, ӨМӨЗО-ы дуу хөгжмийн соёл зэрэг хичээлийг судалж, БНХАУ-ын Ардын дээд шүүх, ӨМӨЗО-ны Дээд шатны шүүх, Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын бааз, Ордос хотын дунд шатны ардын шүүх, Бээжин хотын 4 дүгээр дунд шатны шүүх зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Хичээл, лекцүүд дээрх сэдвийн хүрээнд явагдаж, асуулт хариулт, харилцан ярилцлага өрнүүлж БНХАУ-ын шүүх, эрх зүйн тогтолцоо, ӨМӨЗО-ы нөхцөл байдал, соёл зэргийг танхимын хэлбэрээр суралцаж, танилцсанаараа онцлог байв. 
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Сургалтын хугацаанд ӨМӨЗО-ны Ордос хотын дунд шатны ардын шүүхийн үйл ажиллагаатай танилцсан. Ингэхдээ тус шүүхэд тухайн орон нутгийн үндэсний цөөнхийн хэлээр буюу монгол хэл дээр явагдсан бэлчээрийн газартай холбоотой иргэний хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож, бүхий л процессыг үзэж харсан юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Шүүх хуралдааныг ажиглаж дууссаны дараа тус шүүхийн удирдлагууд болон монгол үндэстэн шүүгчидтэй уулзалт хийж харилцан мэдээлэл солилцож хоёр улсын шүүхийн шинэтгэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд харьцуулалт хийж, харилцан туршлага хуваалцсан юм. Шүүх хуралдааныг ажиглаж, уулзалт зохион байгуулсан нь танхимын сургалтаар сурч мэдсэн БНХАУ-ын хууль, шүүхийн талаарх онолын мэдлэгийг практиктай уялдуулсан ач холбогдолтой байв. 

Сургалтын баг ӨМӨЗО-ы түүх соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхохоос гадна Дэлхийн шилдэг 10 сүүний үйлдвэр болсон "Мэнгню” группийн үйл ажиллагаа, үйлдвэртэй танилцсан юм.

Сургалтын хоёрдугаар үе БНХАУ-ын Бээжин хотод БНХАУ-ын Ардын дээд шүүх, Үндэсний шүүгчдийн коллеж, Бээжин хотын IV дунд шатны ардын шүүхтэй танилцах туршлага судлах аялалаар үргэлжилсэн юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллежийн дарга ноён Хуанг Вэнжүн, дэд дарга хатагтай Фэнг Вэнли болон бусад албан тушаалтнууд сургалтын багийг хүлээн авч уулзалт хийсэн. Уулзалтаар БНХАУ-ын удирдлагууд тус коллежийн үйл ажиллагаа, сургалтын тогтолцоо зэргийг танилцуулж, ярилцсан юм. 
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо 
Улмаар Монгол Улсын төлөөлөгчид тус коллежид байрлах БНХАУ-ын шүүхийн төрөлжсөн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан. Тус номын сан нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн номын сантай нэгдэж, Шүүхийн төрөлжсөн номын сан болж шүүгчдийг танхимын хэлбэрээр суралцах бүхий л бололцоог хангаснаараа онцлог аж. Мөн тус номын сан нь цахим номын санг хөгжүүлж шүүгчдийг цахим орчинд номын санд хандах боломжоор бүрэн хангасан талаар онцолсон юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын төлөөлөгчид Бээжин хотод байрлах 2 дахь өдрөө тус хотын IV дунд шатны ардын шүүхэд зочилж шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм. Бээжин хотын IV дунд шатны ардын шүүх нь БНХАУ-д хийгдэж байгаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэд хэдэн засаг захиргааны нэгжийн хэрэг, маргааныг төвлөрүүлэн харьяалан хянан шийдвэрлэдэг болсон цөөхөн тооны шүүхийн нэг юм. Тус шүүхийн удирдлагууд шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажлууд тус шүүхэд хэрхэн хэрэгжиж, тусгалаа олж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь БНХАУ-д хийгдэж байгаа шүүхийн талаарх шинэтгэлийн онолын ойлголтыг практиктай уялдуулсан үйл явдал болсон юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Онол, практик хосолсон БНХАУ-ын Хөх хот болон Бээжин хотод 14 хоног үргэлжилсэн сургалт амжилттай өндөрлөж, сургалтын сүүлийн өдөр төлөөлөгчид Ардын дээд шүүхэд айлчилж, Ардын дээд шүүхийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Шүүхийн мэдээллийн төв нь БНХАУ-ын бүх шүүхүүдийг холбосон олон төрлийн цахим бааз, платформууд, шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан, шүүхийн шийдвэр биелүүлэх иргэдийн мэдээллийн нэгдсэн сан зэргийг бүрдүүлсэн бөгөөд хэргийн хөдөлгөөн, шүүхийн статистик зэрэг мэдээллийг тэр даруй авах, тухайн цагт нийт хэчнээн шүүхэд хэчнээн тооны хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан, шийдвэрлэж байгаа, шийдвэрлэсэн зэрэг бүх мэдээллүүдийг харах боломжтой цахим баазуудыг хянах, нэгдсэн удирдлагаар хангах, тоон мэдээг нэгтгэн төвлөрүүлэх чиг үүрэг бүхий нэгдсэн төв болох талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус төвийн танилцуулснаар, энэхүү мэдээллийн бааз нь дэлхий дээрх хамгийн том шүүхийн цахим мэдээллийн бааз бөгөөд цаашид БНХАУ-ын шүүхүүдийг бүрэн цахимжуулж дэлхийд тэргүүлсэн цахим шүүхийн тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа талаар онцолсон юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэд дарга, шүүн таслах хорооны гишүүн, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн намын хорооны дэд нарийн бичгийн дарга Ху Юунтэнг болон Үндэсний шүүгчдийн коллежийн удирдлагууд оролцож Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад гэрчилгээ гардуулан өглөө. 
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо
Сургалтад оролцогчид Бээжин хотод айлчлах хугацаанд БНХАУ-ын Ардын дээд шүүх, Үндэсний шүүгчийн коллежид туршлага судалж, суралцахаас гадна БНХАУ-ын түүх, соёлын дурсгалт газар болох Цагаан хэрмийг үзэж сонирхохын зэрэгцээ БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа БНХАУ-ын шүүхийн музейтэй танилцаж БНХАУ-ын шүүн таслахын болон шүүхийн түүхийн талаар мэдээлэл авсан юм.
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо 
Ийнхүү БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж” болон тус коллежийн салбар коллеж болох Өвөр Монголын Шүүгчдийн коллежийн хамтран зохион байгуулсан Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 9 дэх удаагийн сургалтад Монгол Улсын нийт 30 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан тушаалтан амжилттай оролцлоо. 
Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 019  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031