Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-07-2018, 09:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт эхэллээ



          Шүүхийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2018.07.04) эхэллээ. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нийт 45 нягтлан бодогч оролцож байна.

         Энэ удаагийн сургалт нягтлан бодогч нарын практик дадал, чадварыг хөгжүүлэхэд голчлон чиглэж байна. Нягтлан бодогч нар Засгийн газрын 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланг нэгтгүүлэх юм. Мөн Сангийн яам, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газар, Дотоод аудитын албанаас холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт, анхаарах асуудлын талаар практикт суурилсан сургалтыг зохион байгуулна. 

Сургалт 2018 оны 07 дугаар сарын 4-нөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал 4 хоногийн турш үргэлжилнэ.

 

 

 

 

ШҮҮХИЙН САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 581  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031