Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-07-2018, 05:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Австралид сургалтад хамрагдах эвлэрүүлэн зуучлагчдыг урьж байна

     Монгол Улсаас Австрали улсад шүүхийн 3 эвлэрүүлэн зуучлагчийг 2018 оны 08 дугаар сард 10 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар боллоо. Суралцагчид тус улсын эвлэрүүлэн зуучлалын системийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах юм.

 

Сургалтад хамрагдах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид хүсэлтээ 2018 оны 07 дугаар сарын 09-ний дотор Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн foreign.affairs@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Жич: Өмнө нь гадаад улсад сургалтад хамрагдаж байгаагүй эвлэрүүлэн зуучлагчид Австрали улсад сургалтад оролцох эрхтэй. Мөн хоёр талын онгоцны зардлыг өөрөө хариуцна.

 

 

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 651  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031